Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгт “дайн хийж тоглох”-оо зогсоохыг Дональд Трамп амлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд болж өнгөрсөн АНУ-Хойд Солонгосын дээд түвшний уулзалтын дараа Дональд Трамп хэвлэлийн хурал хийжээ.

Энэ үеэр тэр АНУ нь Өмнөд Солонгос дахь цэргийн тоогоо бууруулахгүй боловч Солонгосын хойгт зохион байгуулдаг байлдааны сургуулилалтуудаа зогсоож, үүний үр дүнд асар их хэмжээний мөнгө хэмнэнэ гэдгээ хэлсэн байна.

Үүний хариуд Ким Жон Ун пуужингийн хөдөлгүүр туршдаг байгууламжаа устгах амлалт өгсөн гэнэ. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах амлалт өгсний хариуд АНУ аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцжээ.

Трамп хэвлэлийн хурал дээр Ким Жон Уныг магтаалаар булж, түүнийг “маш ухаалаг, агуу хувь хүн” гэж тодорхойлсон байна.

Тэр өнөөдрийн уулзалтыг “шударга, ил тод, бүтээлч” болсныг хэлээд Ким Жон Ун “маш олон хүнийг аз жаргалтай, айх аюулгүй” болгоод эх орондоо харьж байгааг онцлон хэлсэн юм.

Трамп бас тохиромжтой цагтаа Пёньянд айлчлана гэж мэдэгджээ.

Тэдний уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэл маш ерөнхий, товч агуулгатай байгаа юм. Тиймээс Сингапурын түүхэн уулзалтын үр дүн ямар болсныг цаашдын үйл явдлууд харуулах бололтой байна.

 

Эх сурвалж: South China Morning Post