Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамптай нуруу ойролцоо харагдахын тулд Ким Жон Ун нууц өндөрсгөгчтэй гутал өмссөн үү?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэр тэдний нурууны өндрийн зөрөө төдийлөн их ялгаатай харагдаагүй.

Уулзалтаас өмнө зарим хэвлэлүүд 170 см хүрэхгүй өндөртэй Кимийг 190 см өндөр Трамптай зэрэгцэж зогсоход ямар харагдах тухай бичицгээж байсан юм.

Тэгвэл ажиглагчид уулзалтын гэрэл зурагнууд дээр шинжилгээ хийж үзээд Ким Жон Уныг нууц өндөрсгөгчтэй гутал өмссөн болохыг тогтоожээ.

 

Алхах үед нь түүний өмдний шуумаг сөхөгдөхөд ямар гутал өмссөн нь ил болсон байна. Ким Жон Ун өөрийгөө лавтай 10 см өсгөх гутал өмссөн гэж ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Korea Times