Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Салхинцэцэг өвчин туссан үед ямар арга хэмжээ авах вэ?

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN

Салхинцэцэг өвчин туссан үед ямар арга хэмжээ авах талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн их эмч Д.Чимэдноров зөвлөж байна.

ВИДЕО ҮЗЭХ:

https://www.facebook.com/eocmohs/videos/969139869926486/

Д.Чимэдноров эмч салхинцэцэгтэй хүүхдийг усанд оруулбал хүндэрдэг гэдэг нь ташаа мэдээлэл гээд салхинцэцэг туссан үед нянгийн эсрэг хоёрдогч халдвар орохоос сэргийлэх савангаар савандаж усанд оруулах хэрэгтэйг зөвлөлөө.

Мөн Улаанбурхан өвчний тууралтыг салхинцэцэгтэй андуурч дур мэдэн эмчилгээ хийх тохиолдол байгааг хэлээд иргэдэд заавал эмчийн заавраар эмчилгээ хийлгэхийг уриаллаа.