Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочийг торгожээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулжээ.

Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу / Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй /100,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчих, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.