Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банкны ажилтнууд Дунд голын хогийг цэвэрлэлээ

ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN

Голомт банкны ТоС (Тогтвортой Санхүүжилт) багийн зүгээс “Хариуцлагатай Голомтчууд” уриан дор Дунд голд хаягдсан болон эрэг орчим дахь хогийг цэвэрлэх ажлыг 6-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Эх дэлхий, гол мөрнөө хайрлан хамгаалах тус үйлсэд Голомт банкны 140 гаруй ажилтнууд нэгдмэл санаачилгатайгаар идэвхтэй оролцож, 200 гаруй шуудай хог хаягдлыг Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.  

Голомт банкны “ТоС” баг нь Тогтвортой санхүүжилтийн бодлого, зарчмыг өөрийн үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилготой, банкны нэгж бүрийн төлөөлөлтэйгөөр байгуулагдсан бөгөөд сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг юм. Хариуцлагатай Голомтчуудын зүгээс уух ус руугаа хэн ч шүлсээ хаяж, амьдардаг гэртээ хогоо хаядаггүйтэй адил байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.