2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэнис Родмэн: Трамп-Кимийн уулзалтаас их зүйл хүлээгээд хэрэггүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Дэнис Родмэн өнгөрсөн шөнө Сингапурт ирсэн байна.

Түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны найз гэдэг. Тэр бас Дональд Трамптай ойр харилцаатай, түүний хөтөлдөг телевизийн шоунд оролцож байсан хүн юм.

Тэр нисэх буудалд сэтгүүлчидтэй уулзахдаа удирдагчдын уулзалт хэлэлцээр үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа хэлээд “гэхдээ тэдний анхны уулзалтаас хэт их үр дүн хүлээгээд хэрэггүй” гэж хүмүүст сануулжээ.

Родмэн бас өөрийгөө энэ чухал үйл явдлын нэг хэсэг болж байгаад баярлаж байгаагаа хэлсэн байна.

Цагаан ордныхон хоёр орны яриа хэлэлцээрт Родмэн ямар ч оролцоогүй гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн Пүрэв гарагт Трампаас сэтгүүлчид Родмэныг уригдсан эсэхийг асуухад “Тэр сайн залуу. Надад таалагддаг. Гэхдээ тэр уригдаагүй” гэж хариулж байв.

Ким Жон Унтай уулзах үгүйг Родмэнээс асуухад тэр “Бидний уулзалт бүр гэнэтийн байдаг. Тиймээс маргааш уулзаж ч магадгүй. Түүнийг нутаг буцахаас нь өмнө уулзах боломж гарах ч юм билүү” гэж хариулжээ.

Родмэн 2011 онд Ким Жон Уныг төрийн эрхэнд гарснаас хойш нийтдээ таван удаа Пёньянд зочилсон юм.

 

Эх сурвалж: AFP

 

x