Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Лукаку дубль хийж Бельгийн шигшээ хожил байгуулав

SPS телевиз
2018 оны 6 сарын 12
SPS
Зураг зураг

Бельгийн шигшээ баг Коста Рикагийн шигшээ багийн эсрэг ДАШТ-ий өмнөх хамгийн сүүлийн бие халаалтын тоглолтоо хийлээ. Тус тоглолтод Ромелу Лукаку хоёр гоол оруулж Бельгийн шигшээ Коста Рикаг буулгаж авсан байна.

Коста Рикагийн шигшээ багаас Брайн Луйз 24 дэх минутад тоглолтын анхны гоолыг оруулсан бол 31 дэх минутад Бельгийн шигшээ багаас Драйс Мертенс гоол оруулж тооны харьцааг тэнцүүлжээ.

Ромелу Лукаку 1 дүгээр үеийн төгсгөл болон 2 дугаар үеийн эхэнд нэг нэг гоол оруулж тоглолтын хувь заяаг өөрийн багт эргүүлсэн бол Миши Бачуай 4 дэх гоолыг оруулж тус тоглолтод цэг тавьжээ.

Энэхүү тоглолт ДАШТ - ий өмнөх бие халаалтын сүүлийн тоглолт байсан бөгөөд Бельги ирэх Даваа гарагт Панаматай, Коста Рика Ням гарагт Сербийн багуудтай тоглох хуваарьтай байгаа юм.

Бельгийн шигшээ багийн менежер Роберто Мартинез “Эден Хазардын бэртэлд санаа зовохгүй байна. Тэр тун сайн тоглолоо. Форм сайтай харагдсан” гэж хэлжээ.

Зураг