Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчил илрүүлэв

Өглөөний сонин
2018 оны 6 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авч, зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээллийг шалгажээ. Үүнээс ослын улмаас орон нутагт нэг хүн нас барж, 20 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтэл авчээ. Мөн гэмтсэн хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхэд байсан гэнэ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч “Сүки” мотоциклтой мөргөлдөж, жолооч 32 настай X нас барж, 15 настай Ө гэмтсэн байна.

Үүнээс гадна фестиваль, задгай талбайн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ. Түүнчлэн удахгүй хөлбөмбөгийн ДАШТ эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах, үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгддэг аж.

Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжтэй хамтран аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулжээ.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчил илрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон хоёр жолооч, хоёр явган зорчигчийг шалгаж байна.

Зураг