Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдэгдэл

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 6 сарын 11
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 6-р сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан Сентеррагоулд Монголия ХХК-аас дараах мэдэгдлийг гаргаж байна. Тус хуралдаанаар Ашигт малтмалын газрын Кадасртын газрын дарга Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан 2004, 2005 онд гаргасан ердийн захиргааны шинжтэй хоёр шийдвэрийг түдгэлзүүлэхээр Ноён уулаа аваръя хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн.

Уг захиргааны маргаанд АМГТГ-ын Кадастрын хэлтэс хариуцагчаар, Сентеррагоулд Монголия ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Гацууртын алтны үндсэн ордын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй хэмээн үзэж байна.

  1. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 1-р сарын 23-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Гацуурт ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан;
  2. Улмаар УИХ-ын 2016 оны 2-р сарын 4-ний өдрийн 14-р тогтоолоор Гацуурт ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон;
  3. Ноён уулаа аваръя хөдөлгөөнөөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эсрэг гаргасан энэхүү нэхэмжлэл нь Гацууртын алтны үндсэн ордын лицензийг цуцлах бус харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч болох Камеко Гоулд Монголия компани нэрээ сольж Сентеррагоулд Монголия нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой асуудал байсан болно;
  4. Ноён уулаа аваръя хөдөлгөөний нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэдэгт Сентеррагоулд Монголия ХХК итгэлтэй байна. Компанийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа албан ёсоор байр сууриа илэрхийлэх болно.

Сентеррагоулд Монголия ХХК
2018 оны 06 сарын 11