Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Кофенд дурлагчдыг цуглуулж, дурлаж амжаагүй нэгэнд нь таниулсан CoffeeFest арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Орчин үеийн залуусын амьдралын хэмнэлийн нэг хэсэг болоод байгаа кофены талаар та хэр мэдэх вэ? 

Мэддэгт нь мэдлэгээ зузаатгах боломж олгож, мэдэхгүй нэгэнд нь кофены талаар таниулсан CoffeeFest арга хэмжээ 6-р сарын 9-нд Наадам центр дэх Caffe Bene Roastery кофе шопт зохион байгуулагдлаа. 

Та кофе шопт ороод захиалгаа өгөхдөө кофе халуун орны фермерийн талбайгаас ямар шат дамжлага дамжиж, хэрхэн боловсруулагдаж явсаар таны аяган дахь хамар цоргим аагтай эрч хүч бэлэглэгч ид шидийн шингэн болдог тухай бодож байсан уу? Тэгвэл тус арга хэмжээ аяга кофе бэлтгэх үйл явцын талаар хэрэглэгчдэд ил тод харуулж танилцууллаа.

Кофетой танилцсан түүх

 

Кофены амт сүүтэй, сүүгүй, эсвэл нэмэлт амттай гэдгээрээ л ялгагддаг гэж боддог байлаа. Харин энэ арга хэмжээнд оролцсоноор жирийн хар кофе хүртэл дотроо амт үнэрийн хувьд олон янз байдгийг мэдэж авсан юм. Кофены буурцгийг хаана тариалсан гэдгээрээ амт нь хоорондоо адилгүй байх ажээ. Миний хувьд Индонез, Коста Рика, Этиоп, Гватемал, Бразилын кофег амтлаад амжсан шүү. Мөн гэртээ болон аяллаар яваа үедээ чанартай кофе бэлтгэж уух боломжтой олон төрлийн төхөөрөмжтэй танилцаж, тэдгээрийг ашиглан кофе нэрэх боломж ч олдсон юм. 

 

Бид кофены соёлд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна

CoffeeFest-д оролцсоны дараа хамгийн гоё кофег гадаадад л уух боломжтой гэх бодлоосоо ухрахад хүрлээ. Учир юу гэвэл Caffe Bene хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кофе хуурах үйлдвэрийг ашиглалтанд оруулж, 20 жилийн туршлагатай Европ Мастер кофе хуурагчийн удирдлага, зөвлөгөөн дор кофегоо хуурч байгаа ажээ. Ингэхдээ хамгийн сайн чанарын Арабика кофены буурцгаар өөрсдийн хөгжүүлсэн тусгай жорын дагуу кофегоо хуурдаг бөгөөд Монгол дахь олон улсын кофе шопуудаас дотооддоо хуурсан шинэхэн кофегоор үйлчилдэг цорын ганц сүлжээ болж байгаа юм. 

Тус арга хэмжээний үеэр ч Caffe Bene Roastery-д кофегоо хуурч байсан бөгөөд шив шинэхэн хуурсан кофе гэдэг аргагүй л үнэр, өнгө, амтаараа ялгарч байв. Кофе уудаггүй нэгэн ч хорхойсохоор байсныг дуулгахад таатай байна.

 

Мөн Caffe Bene кофе хуурагчид, бариста нараа олон улсын мэргэжлийн кофены холбоо болох Specialty Coffee Association-ы сургалтанд хамруулсан ба арга хэмжээний үеэр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Specialty Coffee Association-ы мэргэжлийн сертификатыг Caffe Bene-гийн ажилтнууд гардаж авлаа.

Уух зүйл урлаг болтлоо хөгжжээ

 

Энэхүү арга хэмжээний үеэр хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан Бэнэ БариСтар латте артын аварга шалгаруулах тэмцээний оролцогчдын бүтээлийг хараад уухад ч хайран байв. Уух зүйлдээ уруулаа ч хүргэлгүй, хадгалаад л баймаар байсан шүү.

 
 

Кофены мэргэжилтнүүд амталгаа хийлээ

 

CoffeeFest-ийн үеэр дотооддоо кофе хуурч шинэхэн кофегоор үйлчилдэг газруудын кофег жинхэнэ “галзуу кофечид” амталж, үнэлгээ дүгнэлт өглөө. Энэхүү амталгааг “харанхуй” хэлбэрээр буюу шүүгчид аль кофе хаанахынх гэдгийг мэдэхгүйгээр зөвхөн үнэр, ааг, амт зэрэгт тулгуурлан Specialty Coffee Association-ы аргачлалын дагуу хийсэн. Цаашид Caffe Bene Roastery кофе шопт кофены амталгааг байнга явуулах ба хамгийн сайн чанарын кофег амтлах, кофены мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх юм.

Арга хэмжээ дууссан, гэхдээ та гоё кофены амтыг хэзээд мэдрэх боломжтой

Тус арга хэмжээ 6 сарын 9-нд болж өнгөрлөө. Гэхдээ та кофе хуурах үйл явц болон лабораторийн тоног төхөөрөмж мэт багаж хэрэгсэл дээр гар аргаар хийсэн кофетой хэзээ ч танилцаж болно. Мөн урлагийн бүтээл мэт зураг бүхий уух зүйлийг өөрийн болгох ч боломж бий. Учир нь тухайн үйл ажиллагааны үеэр болсон гайхамшиг өдөр бүр Caffe Bene Roastery-д өрнөж байгаа юм байна шүү. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Та заавал очоорой. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.