Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мессэнжэрээр тарсан цуурхалд итгэсэн Энэтхэгийн иргэд хоёр залууг зодож хөнөөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

WhatsApp мессэнжэрээр тарсан цуурхлын улмаас зодуулж амиа алдсан хоёр эрэгтэйн хэрэгт холбогдуулан 16 иргэнийг Энэтхэгийн цагдаа баривчилжээ.

Хохирогчид зүүн хойд Энэтхэгийн Ассам мужийн нэгэн тосгонд очих үед нь иргэд бөөнөөр довтолж, зодсоор амийг нь хөнөөсөн байна. Хүүхэд хулгайлдаг этгээдүүдийн тухай цуурхал сүүлийн үед Энэтхэг даяар мессэнжэр сүлжээг ашиглан хүчтэй тараад байгаа юм.

Тус улсын цагдаагийн алба сошиал орчинд тарж байгаа цуурхлуудыг бага дээр нь зогсоохын тулд хүч тавин ажиллаж байгаа гэнэ.

Хохирогчдын нэг нь аудио инженер Нилоптал Дас, нөгөө нь дижитал зураач Абижэт Натх гэгч байжээ. Ассам мужийн хамгийн том хот Гувахатид амьдардаг тэд зам асуухаар уг тосгонд түр саатах үеэр алуулсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдний зодуулж байгаа дүрс бичлэг сошиал орчин тарсан юм. Үүний дараа хохирогсдын төрөлх хот Гувахатид аллагыг эсэргүүцсэн жагсаал болсон байна.

Энэтхэгт сошиал сүлжээгээр элдэв цуурхал тарж, түүнд итгэсэн иргэд хуулиас гадуур үйлдэл хийх тохиолдол элбэг. Тэд тосгон сууринд нь ирсэн гадны танихгүй, эсвэл нутгийн хэл аялгыг нь ойлгохгүй нэгнийг шууд буруутан болгон зодож, улмаар аминд нь хүрдэг байна.

 

Эх сурвалж: BBC