Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ши Жиньпин хурдан галт тэргээ Путинд үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Чиндао хотод болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд түвшний уулзалтын өмнө буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжин хотод угтаж авсан юм.

Тэд Бээжингээс Хятадын инженерүүдийн зохион бүтээсэн хурдан галт тэргээр далайн эргийн Тяньжин хотыг зорьсон байна. Тяньжинд тэд хоёр орны өсвөрийн хоккейчдын нөхөрсөг тоглолтыг үзэж сонирхсон юм.

Галт тэрэг цагт 300 км хурдтай давхиж байгааг Ши Жиньпин Путинд тайлбарлах үед аягатай цай нь огт цалгихгүй байгааг уг дүрснээс харж болохоор байна.

Хятад улс сүүлийн үед хурдан галт тэрэгний технологиор дэлхийд хүчтэй өрсөлдөх болсон юм.

Эх сурвалж: CGTN