Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 6 дугаар сарын сугалааны тохирол зургаадугаар сарын 17-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 05-р сарын 01-нээс 05-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 06-рсарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 17,549, 200 мянган төгрөгийн азтан 1,769, нэг сая төгрөгийн азтан 174, 5 сая төгрөгийн азтан 16, 10 сая төгрөгийн 1, 50 сая төгрөгийн супер азтан тус тус тодорсон билээ.