Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн Нүүдэлчдийн Наадамд оролцохоо Киргизийн ерөнхийлөгчид амлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын Чиндао хотод болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Киргизистаны ерөнхийлөгч Сооронбаев Жээнбековтой уулзсан билээ.

Уулзалтын үеэр Киргизийн ерөнхийлөгч ирэх есдүгээр сард тус улсад болох Дэлхийн Нүүдэлчдийн гуравдугаар наадамд ерөнхийлөгч Х.Баттулгыг урьжээ.

Урилгыг Монгол улсын ерөнхийлөгч талархан хүлээж авч, өөрийн орны төлөөлөгчдийн хамт оролцохоо амласан байна.

Киргизистаны засгийн газрын санаачлан зохион байгуулдаг Дэлхийн Нүүдэлчдийн наадам өмнө нь хоёр удаа тус улсын Чолпон-Ата хотод зохион байгуулагдаж байв.

Энэ наадамд Киргиз, Казах, Азербайжан, Туркменистан, Тажикистан, Оросын Саха, Буриад, Алтай, Халимаг, Башкирын БНУ-ууд болон Монгол, Турк, Афганистан, АНУ-ын төлөөлөгчид оролцож, Төв Азийн улс үндэстнүүдийн уламжлалт наадмаар өрсөлддөг юм.

 

Эх сурвалж: Kabar News