Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Макрон нарын “гар барилдаан” Их Долоогийн уулзалтын үеэр үргэлжлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад Их Долоон гүрний уулзалт Канадын Квебект ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн. Уулзалтын үеэр АНУ ба бусад зургаан гүрэн гэсэн хуваагдал бий болж, Трампын гаргасан импортын татварын шийдвэр ярианы гол сэдэв болж байв.

Европын удирдагчид болон Канадын ерөнхий сайд нар Трампыг ятгах гээд бараагүй юм. Эдгээрийн дотроос Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзаж, алдарт “гар барилдаан”-аа хийсэн ч үр дүнд хүрээгүй байна.

 

Трамп, Макрон хоёрын гар барилт ямар хүчтэй болсныг гэрэл зурагчид буулгаж чаджээ. Ээлжит гар атгалтын дараа Трампын гар дээр Макроны хурууны хэв үлдсэн байсан юм.

 

Гэвч Макроны зүгтэл талаар болж, Трамп Их Долоогийн уулзалтын дундаас Канадыг орхин явж, уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг дэмжээгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider