Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны шаазан дашмаг $4.8 саяар зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

18 дугаар зуунд Манж чин гүрний хаан Тэнгэрийг тэтгэгчийн хэрэглэж байсан шаазан дашмагийг өчигдөр Францад дуудлага худалдаагаар заржээ.

10 минут үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дүнд нэгэн Франц эмэгтэй Хятадын 17 оролцогчоос илүү үнэ хэлж, $4.8 саяар худалдан авсан байна.

Төлбөр хураамжийг тооцвол нийт үнэ нь $5 сая гаруй болох бөгөөд энэ нь анхны үнээсээ ($500,000) арав дахин илүү үнэ хүрсэн гэсэн үг юм.

Хятадын төрийг хамгийн удаан хугацаанд барьсан хаадын нэг гэгддэг Тэнгэрийг тэтгэгч урлагийн үнэт зүйлсийн арвин цуглуулгатай байсан гэдэг. Сая зарагдсан шаазан дашмагт Буддын шашны найман тахил болон эзэн хааны тамганы хэвийг дүрсэлжээ.

Уг дашмагийг Францын тэнгисийн цэргийн офицер Хятадаас эх орондоо авч ирсэн гэж үздэг. Манжийн эзэн хаанд нийт хоёр ширхэг ийм дашмаг байсны нэг нь 2016 онд Хонг Конгийн Sotheby’s дуудлага худалдаан дээр $2.1 саяар зарагдсан юм.

 

Эх сурвалж: AFP