Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий өмнөх бие халаалтын тоглолтод Бразил Австрийг 3:0-оор бут ниргэв

SPS телевиз
2018 оны 6 сарын 11
SPS
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнөх бие халаалтын тоглолтод Габриел Жесүс, Филип Коутиньо, Нэймар нар тус бүр нэг гоол оруулснаар Бразилын шигшээ баг Австрийг 3:0-ийн харьцаатай хожлоо.

Манчестер Ситигийн довтлогч Жесүс тоглолтын 35 дах минутад Хэйнц Линднерийг хууран гоол оруулснаар Бразил 1:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар сараас хойш анх удаа талбайд гарсан Нэймар тоглолтын хоёр дугаар үед хувийн ур чадвараараа гоол оруулж, Бразил тоглолтын санаачилгыг гартаа авсан билээ. Хоёр дах гоол орсноос хойш удсан ч үгүй Барселона багийн тоглогч Коутиньо гурав дах гоолыг оруулснаар тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

Австрийн шигшээ баг 1998 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож чадаагүй байгаа билээ. Тэдний хар цуврал энэ долоо хоногт ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ дээр ч үргэлжилнэ.

Таван удаагийн дэлхийн аварга Бразилийн баг Е хэсэгт багсан бөгөөд 6 дугаар сарын 17-ны өдөр эхний тоглолтоо Швейцарийн эсрэг хийнэ. Түүний дараа Коста Рика, Сербийн багтай тоглоно.

Зураг