Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Улз Групп” ХХК өөрийн уурхайдаа CAT349D2L; CAT390FL загварын 3 ширхэг гидравлик экскаваторуудыг хүлээн авлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

“Улз Групп” ХХК нь 1993 онд геологийн хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн ажиллаж байгаа билээ. 

“Улз групп” нь бизнесийн салбаруудын үйл ажиллагаандаа техник технологийн хөгжил, хүний нөөцийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  оновчтой системүүдийг нэвтрүүлж, байгальд ээлтэй эко үйлдвэрлэлийг эрхэмлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажилладаг, шилдэг татвар төлөгч, аймагтаа тэргүүлэгч аж ахуйн нэгж болох тус групп нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад ажилладаг үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч аж ахуйн нэгж болон хөгжиж байгаа бөгөөд Булган аймаг дахь Заамар сумын уурхайдаа CAT349D2L; CAT390FL загварын 3 ширхэг гидравлик экскаваторуудыг 6 сарын 4-ны өдөр хүлээн авлаа. 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн нийлүүлдэг уурхайн зориулалтаар ашиглагдах тус CAT349D2L; CAT390FL загварын экскаваторуудын ACS хавхлаг болон хөдөлгүүр нь хоршин, түлш зарцуулалтыг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлдгээрээ давуу талтай. Түлхүүр гардуулах ёслолд “Улз Групп”-ын ерөнхийлөгч А.Бүрэнтогтох, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн  Аналитик Инновацын газрын захирал С, Цэрэнням, Худалдааны ерөнхий менежер А. Жанчив, худалдааны төлөөлөгч Баяраа нар оролцлоо.