Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагоны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN

Блю скайд

09:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын томоохон уулзалтыг зохион байгуулна. 

Хангарьд ордны 14 давхарт

10:00-13:30 цагт Сургуулийн насны хүүхдийн хөгжил, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудлууд дээр хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдэд Дэлхийн Банкны Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд ТББ-ууд хөндлөнгийн үнэлгээ хийж, сайжруулах зөвлөмж боловсруулсныг танилцуулна.

"Аз хур" номын их дэлгүүрт 

11:00 цагт МУСГЗ, Ү.Хүрэлбаатарын "Монголын шилдэг нийтлэл" цувралын 73 дахь боть буюу "Ерөнхий эрхлэгчийн зурвас" номын нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Соёлын өвийн үндэсний төвөөс Шороон Бумбагарын орчмын археологийн хайгуул, бүртгэл, судалгааны дүнгээс танилцуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Чингэлтэй дүүргийн, 16-р хорооны байранд

11:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн “Гэгээлэн төв” ТББ-ын гишүүн 3 өрхийн хашаанд амины орон сууц, хөрс бохирдуулдаггүй сайжруулсан эко жорлонгийн хамт, мөн газрын эзэмшилгүй 6 өрхөд гэрийг нь дулаалж, эко жорлон барьж өгөхөөр боллоо.Энэхүү ажлын нээлт, батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болно.

Төрийн ордны Г танхимд

11:00 цагт "Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит чуулга уулзалтын талаар хэвлэлийн хуралтай.

УБТЗ-ын Удирдах газрын А зааланд

15:00 цагаас ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагон, зам засварын машины асуудлаар хэвлэлийн бага хурал болно.