Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны онгоц Сингапурт газардлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг тээвэрлэсэн Хятадын тусгай онгоц өнөөдөр үдээс хойш Сингапурт газаджээ. Тэр ирэх Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, цөмийн зэвсгээс салах, Солонгосын дайныг дуусгаж, энхийн гэрээ байгуулах зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

 
 

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш өнөөдрийг хүртэл дайснууд хэвээр байгаа Хойд Солонгос, АНУ-ын удирдагчид өмнө нь ганц ч удаа уулзаж, утсаар ч ярьж байгаагүй.

Ким Жон Ун төрийн тэргүүн болсноосоо хойш хамгийн алсын айлчлалыг хийж байгаа юм. Түүнийг Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан угтаж авчээ.

Ким Жон Ун Сингапурын St Regis зочид буудалд буух бол Дональд Трамп Шангри Ла зочид буудалд бууна. Тэдний уулзах газар Сентоза арлын Капелла зочид буудал юм.

АНУ-ын ерөнхийлөгч өнөөдөр шөнө Сингапурт ирнэ.

 

Эх сурвалж: Reuters