Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын жүдочдийн нэг тугийн дор Улаанбаатарт барилдах хүсэл талаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа зүүн Азийн Жүдо бөхийн тэмцээнд оролцох хоёр Солонгосын баг нэг далбаан дор оролцохоо мэдэгдэж байсан.

Гэвч талуудын хооронд маргаан гарснаас ингэж чадаагүй байна.

Асуудлын гол нь нэгдсэн Солонгосын далбаан дээрх Солонгосын хойгийн газарзүйн дүрслэлээс Өмнөд Солонгос, Японы хооронд маргаантай байдаг арлуудыг хассанд байгаа ажээ.

Хойд Солонгосын баг арлуудыг хассан далбаан дор жагсахаас татгалзсан байна. Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохдоо тэд маргаантай арлуудыг багтсаасан далбаан дор жагсаж байжээ.

Хойд Солонгосын багийн төлөөлөгч Ким Жүн Рён “Далбаанд асуудал гарсан учраас манай баг БНАСАУ-ын далбаан дор барилдах болсон. Хоёр арлыг далбаанаас хассан байна. Зохион байгуулагчид арлуудыг хассан далбаан дор биднийг жагсаах гэлээ” гэж ярьсан байна.

Харин Өмнөд Солонгосын төлөөлөгч Жён Ки Ён “Энэ удаа бид нэг далбаан дор жагсах боломжгүй боллоо. Улс төр үүнд нөлөөлж байна. Цаашдаа өөрчлөгдөх байх” гэж ярьжээ. Тэр уг асуудлыг шийдээд ирэх есдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг далбаан дор оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Монголын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М. Бөхбат эхлээд Хойд Солонгосын баг нэг далбаан дор жагсахыг зөвшөөрч байсан ч сүүлд татгалзсаныг “улс төрийн асуудал” нөлөөлсөн байх гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: ABCnews