Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын гудамжаас Нарны зам хүртэлх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 10-нд ХААНА

ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Дараагийн ээлж буюу Олимпын гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн хаахаар төлөвлөжээ. /Гадаад харилцааны яамны баруун талаар гарах зам/

Шинээр баригдаж буй Замын цагдаагийн гүүрэн гарц нь: 

  • Үндсэн гүүрэн гарц: 477 у/м, 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэгтэй
  • А рамп: 506.24 у/м, 1 эгнээ, 7.5 м өргөн /Нарны замын зүүн чиглэлээс төмөр зам дээгүүр урагш гарах/
  • B рамп: 337.12 у/м, 1 эгнээ, 8.5 м өргөн /Нарны замын баруун чиглэлээс Нарны зам болон төмөр зам дээгүүр урагш гарах/ 
  • C Рамп: 203.1 у/м, 1 эгнээ, 9.5 м өргөн /Үндсэн гүүрийн хойд чиглэлээс Нарны зам руу буух/
  • Явган хүний 2 гүүр: 2.5 м өргөн
  • Гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай байх юм.

Гүүрэн гарцыг 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй.

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар