Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 20,000-30,000 айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэх эхлэл тавигдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт баригдах “Дэд бүтцийн төв”-ийн шавыг өнөөдөр тавилаа.

Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй.

Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.

"Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20,000-30,000 айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ.

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм.

ФОТО: Шав тавих ёслол

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг