Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хоёр Солонгосын жүдочид МОНГОЛЫН ТӨРИЙН ОРДОНД

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордонд зургаадугаар сарын 9-нд эхэлнэ. Ганцаарчилсан барилдааныг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх юм байна.

Хоёр дахь өдрийн барилдаан зургаадугаар сарын 10-ны өдөр багийн төрлөөр явагдах аж.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь БНАСАУ болон БНСУ анх удаагаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж байгаа тохиолдол юм.

Хоёр улсын тамирчдын нэгдэх анхны хэвлэлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул "Энэхүү бололцоог Монгол Улсын зүгээс хоёр орны тамирчдад олгосон явдалд талархаж байна. Бид ийм бэлтгэлгүй ирсэн боловч Жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр үүрдийн түнш болох өмнөд, хойд Солонгосын жүдо бөхийн баг, тамирчид энэ тэмцээнд хамтран оролцох завшаан тохиолоо. Бид тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт найдаж байна. Монголын талын бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.

Мөн БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч "Бид эх орноо төлөөлөөд Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Тэмцээнд хүчин чармайлтаа гаргаж оролцох болно. Хамтарч оролцож байгаа өмнөд Солонгосын тамирчдадаа баяр хүргэе. Мөн Монголын баг тамирчдад амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг Конг гэсэн найман орны /бүсийн/ баг тамирчид тэмцээнд оролцох бөгөөд 200 гаруй хүн иржээ.

Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүнэ. Зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахална.

БНАСАУ болон БНСУ тамирчдын нэгдэх анхны хэвлэлийн хурлаас хийсэн фото сурвалжилгыг сонирхоно уу.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг