Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк алдаа гаргаж, 14 сая хэрэглэгчийнхээ хувийн постыг нийтэд ил тавьжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Програмын алдааны улмаас 14 сая хэрэглэгчийнхээ хувийн (private) зорилготой постыг нийтэд (public) ил гаргасан байснаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.

Энэ алдаа тавдугаар сард гарч, 10 өдрийн турш үргэлжилсэн байна. Тодруулбал тавдугаар сарын 18-наас 27-ны хооронд энэ явдал болжээ.

Хэрэглэгч ямар нэг агуулгыг тус сүлжээнд нийтлэхдээ “privacy setting” тохируулдаг. Нийтэлсэн зүйл нь хэнд харагдах, хэнд харагдах ёсгүйг зааж өгнө гэсэн үг юм.

Тухайлбал өөрөөс нь өөр хүн үзэхгүй байхаар, эсвэл зөвхөн найз нартаа үзүүлэхээр, мөн хэнд дуртайд нь харагдах нийтэд нээлттэй хэлбэрээр тохируулдаг.

Тэгвэл дээрх тохиолдолд нийтэд нээлттэй гаргах зорилгогүй агуулгыг нь Фэйсбүүк хэн дуртай нь үзэж болохоор ил гаргасан гэсэн үг юм. Өнөөдрөөс эхлэн уг алдаанд өртсөн хэрэглэгчиддээ Фэйсбүүк гар утаснаас, дэсктоп компьютерээс орж байгаагаас нь үл хамааран “Please Review Your Posts” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм байна. Үүнд аль аль постууд нь олон нийтэд задарсан болохыг жагсааж харуулах ажээ.

 

Эх сурвалж: Quartz