Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Глэн Дэвис танхайн хэргээр шоронд сууна

SPS телевиз
2018 оны 6 сарын 7
SPS
Зураг зураг

НБЭ-ийн тоглогч асан Биг Бэйби хочит Глэн Дэвис танхайн хэрэгт холбогдож, торны цаана суух нь тун ойрхон ирээд байгаа ажээ. Өнгөрсөн 4 дүгээр сард Лос Анжелес дахь шөнийн клубийн гаднах машины зогсоол дээр нэгэн залуутай маргалдаж улмаар шүд, эрүү, хавиргыг нь хугалсан байна.

Хохирогч албан ёсоор түүний эсрэг зарга үүсгэсэн бөгөөд ийм төрлийн гэмт хэрэгт 7 жилийн ял оноодог хуультай ажээ. Гэсэн ч хохирогч хүсэлт гаргасан эсвэл Глэн Дэвис шүүх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан тохиолдолд тухайн хугацааг бууруулах боломжтой байдаг аж.

Глэн Дэвисийн хувьд өнгөрсөн 2 дугаар сард нэгэн зочид буудлын өрөөнд 126 грам мансууруулах бодис, 96,000 долларын бэлэн мөнгийг биедээ авч явж байх үедээ мөн баривчлагдаж байсан билээ. Гэсэн ч өөрийнх нь мансууруулах бодис биш гэж мэдүүлэг өгөн, улмаар тэр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Дэвис НБЭ-д нийт 8 улирал тоглож, 2008 онд Бостон Сэлтикс багийн бүрэлдэхүүнтэй хамт НБЭ-ийн аварга болж байсан билээ. Тэрээр мөн энэ зун рэппер Айс Кьюбийн зохион байгуулдаг BIG3 лигт тоглохоор нэрээ өгөөд байгаа юм.

Зураг