Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Х.Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэдэг нь худлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр найман настай, Х.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш долоон сар гаруй хугацаа өнгөрлөө.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. 

Алга болсон охины талаар Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс утсаар лавлахад "Энэ талаар мэдээлэл алга. ЦЕГ-т бүх мэдээлэл очдог" гэсэн юм.

 

Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байгаа. Охиныг хөнөөсөн. Хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэдэг нь худлаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор ажлын хэсэг шалгалтаа үргэлжлүүлэн тэнд ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.