Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2019 BMW X5

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 6 сарын 6
Cardoctor
Зураг зураг

Германы их дөрвөлийн хувьд энэ 7 хоног чухал үйл явдлууд ар араасаа давхацсан өнгөрч байна. 1-хэн хоногийн өмнө Ауди компани өөрсдийн SUV Q8 загварыг танилцуулсан бол энэ өдөр BMW компани X5-ийн дөрөвдүгээр үеийг танилцууллаа.

Шинэ X5 нь хуучин үетэйгээ хэмжээ дамжааны хувьд ижилхэн төстэй, харин урд нүүр нь илүү том болж онгойсон, их гэрэл нь LED болж шинэчлэгдсэн байна. Харин хойд хэсэгт хаалга нь 2 талруугаа нээгддэг автомат ажиллагаатай болж шинэчлэгджээ.

Салон хувьд 12.3 инчийн дэлгэцтэй, нэг нь хянах нөгөө нь мэдээллийн дэлгэц байх аж. Зорчигчийн суудлууд нь халж хөрдөг ажиллагаатай, сонголтоор массаж хийдэг болгох боломжтой. Хүсвэл дууны системээ 20 спийкэртэй Bowers & Wilkins стерео 1,500 ваттын чадалтай системээр солих бололцоорой.

Хэрвээ таны гэр бүл олон гишүүнтэй бол 3-р эгнээний суудалтай хувилбарыг 12-р сараас танилцуулах гэнэ.

Моторын хэсгийг сонирхоцгооё, X5 xDrive 40i хувилбар нь 3.0 литрийн турбо цуваа 6 цилиндртэй 335 морины хүчтэй мотортой Харин xDrive 50i нь 4.4 литрийн V8 456 hp хүчтэй. 100-г 4.6 секундэд авна. 2 хөдөлгүүр нь ижилхэн кроптой буюу 8 шатлалт автомат кроптой. Сонголтоор хойд дифференциал түгжигчийг суурилуулах боломжтой.

Мөн тав тухыг сайжруулсан хийн уутат пүрштэй. Хэрвээ энэ таалагдахгүй бол Adaptive M Suspension Prefessional багцыг авч хойд тэнхлэгийг маневртэй болгож, илүү зөөлөн явдалтай, стандартаас 1.6 инч өндөр болдог системээр солих боломжтой.

Технологийн хувьд өнөөгийн бүхий л дэвшилтэд эдүүд түүнд бий. Сохор бүсийг илрүүлэгч, эгнээ байр анхааруулагч, урд болон хойд мөргөх үеийн сануулга гэх мэт. Монголд хэрэгжихгүй учраас дэлгэрэнгүй бичихээ болилоо.

Хэзээ худалдаанд гарах вэ гэхээр 11 сард АНУ-ын зах зээлд толилуулна. Үнэ нь одоогоор тодорхой бус байна.

Зураг