Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 12 хувилбарт сонсгол муутай хүмүүст туслах боломж нэмэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саяхан танилцуулсан Apple компанийн мобайл үйлдлийн систем iOS-ын 12 дахь хувилбарт нэгэн хэрэгтэй боломж нэмэгджээ.

Энэ боломжийг Live Listen гэж нэрлэдэг. Үүнийг ашиглаж Apple-ын утасгүй чихэвч болох AirPods-ын тусламжтайгаар сонсгол муутай хүн орчныхоо чимээг илүү тод сонсох юм байна.

Ирэх есдүгээр сард зах зээлд гарах iOS 12-ын нэг чухал чадвар Live Listen юм.

Тодруулбал уг чихэвчийг зүүсэн хүн Live Listen-ийг ажиллуулж, iPhone-ыхоо микрофоноор дамжуулан эргэн тойрныхоо дуу чимээг илүү тод сонсож чадах ажээ.

Live Listen-ийг сонсголын төхөөрөмж зүүдэггүй ч орчны чимээг муу сонсдог хүмүүс ашиглахад тохиромжтой гэнэ.

 

Эх сурвалж: The Verge