Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энхийн галт бамбар нийслэлд ирлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
 

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. 

Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна. 

Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор тавдугаар сарын 31-нд хүлээн авснаар эхэллээ. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3,000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор зургаадугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.

Улаанбаатар хотын хэмжээнд Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа өчигдөр Багануур дүүрэгт эхэлсэн юм. Улмаар Налайх, Баянзүрх дүүрэгт буухиачлан зургаадугаар сарын 8-нд Хан-Уул дүүрэг нь Төв аймагт шилжүүлснээр өндөрлөх ажээ.

Эвийн Өргөө Энхийн гүйлтэд оролцох хот, аймаг, сумын төв: 

 

Эх сурвалж: Нийслэлийн биеийн тамир, спортын хороо