Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян таван сар үргэлжилнэ

ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зургаадугаар сарын 4-ний өдрөөс таван сарын хугацаатай эхлүүллээ.

Аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад оршиж байгаа юм.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян нь алт олборлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, төв болон орон нутгийн бусад холбогдох байгууллагууд, иргэд рүү чиглэх ба аяныг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс болон арилжааны банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна.

Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах шаардлагатай. Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна гэж үзжээ.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны удирдамж:

 

Эх сурвалж: Монголбанк