Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) зургаадугаарсарын 2-8-ны хооронд Их дэлгүүрийн 5 давхрын “iCinema” кино театрт зохиогдож байна. 

Кино наадмын 4 дэх өдөр буюу зургаадугаар сарын 5-ны арга хэмжээ “Хэлэлцүүлэг”, “Орчин цагийн онцлох бүтээл”, “Уралдаант хэсэг хөтөлбөр I” гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. 

17:00 цагт: "Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэг

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД:

 
  •  "Аргамжаа" киноны найруулагч, манай наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ, 
  • "Глоб Интернэйшнл ТББ"-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ
  • " Алтан хальс холбоо"-ны тэргүүн, залуу кино найруулагч
  • Ш.ИХБАЯР
  • "Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, UB LIFE цахим хуудасны кино тоймч Ж.ТЭГШЗАЯА нар уг хэлэлцүүлгээр Дэлхийн кино урлагт кино шүүмж хөгжсөн байдал, кино шүүмжийн ач холбогдол, нөлөө, интернэтийн эрин дэх кино шүүмжийн онцлог, Монголын кино урлаг дахь кино шүүмжийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг кино шүүмжийн (film critic or review) талаар өргөн цар хүрээг хамруулан ярилцах болно. 
Кино бүтээгчид, продюсерүүд, кино маркетерууд, үзсэн киноныхоо талаар бичиж бусадтай хуваалцах дуртай кино хорхойтнууд, урлагийн сургуулийн оюутнууд, кино блоггерууд, үзэгчид, сонирхсон хэн бүхнийг эл сонирхолтой хэлэлцүүлэгт урьж байна. Хэлэлцүүлэг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. 

19:00 цагт: Орчин цагийн онцлох бүтээл: Бичил орчин (2017, Жон Го-үн) 106 мин

Хэлэлцүүлгийн дараа Өмнөд Солонгосын найруулагч Жон Го-үний “Бичил орчин” хэмээх сонирхолтой бүтээл гарна.

 
 

21:00 цагт: Уралдаант хэсэг хөтөлбөр I  

Кино наадмын “Уралдаант хэсэг”-ийн эхний үзвэрүүдийг толилуулна. Эхний хэсэгт Монгол, Япон, АНУ, Герман, Бельги улсын нийт 12 бүтээл багтжээ.

Кино бүрийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу: https://www.altankhalis.com/competition-i

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.