Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Голден стэйт Уарриорс цувралыг 2:0 болгон тэргүүлж эхэллээ

SPS телевиз
2018 оны 6 сарын 4
SPS
Зураг зураг

2018 оны NBA-ийн шигшээ цувралын 2 дахь тоглолт Уарриорсын талбайд болж өндөрлөлөө. Цувралыг талбайн эзэд 1:0 харьцаатай тэргүүлж байсан билээ.Тоглолтын эхнээс талбайн эзэд будагтай талбайд илүүрхэж, улмаар 2-р үед эсрэг багаасаа 9 оноог илүү авч чадсанаар эхний хагасыг 13 онооны тэргүүлэлтэй өндөрлүүлсэн юм.

Гуравдугаар үед сайн тоглодог Уарриорсын тоглолтыг Кливленд энэ үед зогсоож, өөрсдөө илүү тоглож чадсан ч шийдвэрлэх 4 дүгээр үед Стефен Көрригийн гайхалтай тоглолт багтаа ялалт авчрахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Ийнхүү талбайн эзэд 122:103 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 2:0 болгон тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтонд Стефен Көрри 33 оноо, 8 дамжуулалт, 7 самбар, 9 холын шидэлт амжилттай болгосон юм. Ийнхүү Стеф NBA-ийн Финалын түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон гэсэн рекордыг өөрийн нэр дээр бичүүллээ.

Түүнээс гадна Дурант 26 оноо, 9 самбар, Клэй Томпсон 20 оноо, Жавэйл МакГий гараанд гарч 12 оноо авсан юм.

Харин зочдоос ЛеБрон Жэймс 29 оноо, 13 дамжуулалт, 9 самбар, Кевин Лаав 22 оноо, 10 самбар, Жорж Хилл 15 оноог авлаа.

Цуврал ийнхүү Кливленд хот руу шилжиж байна. Гурав дахь тоглолт манай цагаар ирэх Пүрэв гарагийн өглөө 09:00 цагаас болох хуваарьтай.

Зураг