Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганзориг: Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг шалгуулахаар АТГ-т хандаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Офшор” бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар болсон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улс төрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг “Улаанбаатар төмөр зам ХНН нь 977 вагоныг худалдаж авсан байдаг. Харин эдгээр нь  ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдсэн, 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан вагонуудыг Монголд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл төмрийн хогонд гарахад бэлэн болсон вагонуудыг Монгол руу шинэ вагоны үнээр шахсан юм. Уг вагонуудыг одоо Монголд ашиглаж байна. 

Мөн 2014 онд 5.6 сая доллалаар хоёр зам засварын машин оруулж ирсэн. Гэтэл тэр машинаараа нэг ч удаа зам засвар хийгээгүй шинээр нь хадгалж байгаад  дахиад 2017 онд яг адилхан зам засварын машин 1.7 сая доллараар худалдаж авсан.  Харин энэ худалдаж авсан зам засварын машин нь зах зээл дээр гараад ирэхээр 900 гаруй мянган долларын өртөгтэй юм. Тэгвэл цаана нь 770 мянган доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна.

Хамгийн ноцтой нь эдгээр вагонууд болон зам засварын машиныг авсан “MaxBridge Logistics L.P” , “LordWest Trade L.P” компаниуд нь хоёр өөр нэртэй боловч хоёулаа нэг захиралтай, нэг гарын үсэгтэй байгаа нь анхаарал татаж хардлага төрүүлж байна.

Нэмж хэлэхэд Б.Цогтгэрэл сайд өөрөө Боловсролын асуудал маш их ярьдаг. Тиймд  өөрийнх нь боловсролын асуудлыг бид сөхөж тавьж байна. Тэрбээр 2015 онд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа өөрийгөө 5 дугаар дунд сургуулийг 1998 онд оройгоор төгссөн гэсэн байсан боловч 5 дугаар сургуулийн албан ёсны бүртгэл дээр  Б.Цогтгэрэл төгссөн гэсэн баталгаа огт байхгүй. Цаашлаад түүний бакалавр, магистр зэрэг түвшний дипломууд нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй учир бид эдгээр асуудлаар Авилгатай Тэмцэх Газарт хандаж байна” гэв.