Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Top Gear: Шаман 8х8-ыг онцоллоо

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 6 сарын 4
Cardoctor
Зураг зураг

Шаман 8х8-ийн талаар бид мэдээлж байсан. Харин энэ удаад Английн TOP GEAR нэвтрүүлэг түүнийг онцолж үзүүлжээ. Уг машин нь хэт бартаат замд зориулан бүтээгдсэн тул аварга том дугуйнуудтай, мотор нь тийм ч хүчтэй бишээ 170 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй. Гэхдээ мушгих хүч нэлээд өндөр байх. Түүгээр 70 км/ц дээд хурдлах боломжтой юм байна.

Салоны хувьд бүх төрлийн зүйлд зориулан тоноглох боломжтойгоор онцлог. Жолоочийн суудал нь голдоо байрласан учраас бүх талыг чөлөөтэй харах бололцоог олгоно. Зам дээр явахад тийм ч тохиромжтой бус том хэмжээтэй.

ВИДЕО:

Бүх дугуйг залуурдах боломжтой гэдгийг ч видеоноос харах боломжтой юм. Шатахууны бак нь 270 л хэмжээтэй ба зууд 25 литр шатахуун идэх нормтой аж. Энэ нь дүүргэсэн байхад 1,200 км явах боломжийг олгоно.

Зураг