Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Премьер лиг 2019-2020 оны улирлаас эхлэн өвлийн завсарлагатай болж магадгүй

SPS телевиз
2018 оны 5 сарын 31
SPS
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Мартин Глэнн Премьер лигт 2019 - 2020 оны улирлаас эхлэн нэгэн өөрчлөлт орж магадгүй талаар мэдэгдэл хийжээ. Тэрхүү өөрчлөлт нь Премьер лигийн улирлын дундуурх өвлийн завсарлага юм. Одоогийн байдлаар хэлэлцээрийн шатанд явж байгаа хэдий ч тус санал дэмжигдэх магадлал тун өндөр байгаа ажээ.

Хэрвээ тус санал дэмжигдвэл 1 дүгээр сарын сүүлээр амралтын өдрүүдээр явагддаг тоглолтуудын хуваарьт өөрчлөлт орох юм. Мөн Премьер лигийн 5 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр биш ажилын өдрүүдэд явагдах хувилбар ч яригдаж байгаа ажээ. Хуваарьт өөрчлөлт оруулахдаа шууд дамжуулах эрх авсан телевизүүдийн эрх ашгийг харгалзаж үзэхээ Английн хөлбөмбөгийн холбооны удирдлага дурдсан байна.

Глэнн Мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Бид сүүлийн жилүүдэд мэргэжлийн клубуудын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эндээс үзэхэд юуны өмнө улирлын дундуур амралттай болох хэрэгтэй гэсэн санал эрчимтэй яригдаж байна. Тэгвэл зөвхөн мэргэжлийн клубууд төдийгүй Английн баг ч өндөр амжилт гаргах боломж бүрдэнэ” гэж хэлжээ.

Зураг