Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Калифорнид анх удаа автомашины дижитал дугаарын хавтан хэрэглэж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужид энэ долоо хоногоос анх удаа автомашины дижитал дугаарын хавтанг хэрэглэж эхэлжээ.

Машины дугаарыг дижитал дэлгэцэн дээр үзүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ ийм хавтангийн үнэ нэлээд өндөр буюу $699 байх гэнэ.

Үүнээс гадна автомашины эзэн сар бүр $7 төлөх юм. Гэхдээ Калифорний мужийн захиргаа дижитал хавтанг зөвхөн машины ар талд зөвшөөрч байна. Урд талын дугаар нь стандарт металл хавтан дээр бичигдэх юм.

Одоогоор 116 хүн ийм хавтанг машиндаа суурилуулжээ. Хязгаарлагдмал тоотой машинд туршилт хийсний дараа 2020 оны дундаас нээлттэй хэрэгжүүлэх гэнэ. Энэ хугацаанд дижитал хавтангийн боломжийг үнэлж дүгнэх юм байна.

Энэ оны сүүлээр Флорида, Аризона, Техас мужуудад бас нэвтрүүлэхээр болжээ. Дижитал дугаарын хавтан ашигласнаар компаниуд сурталчилгаагаа явуулах, эсвэл эзэн нь зарлал, мессэж тавих боломжтой. Гэхдээ машин зогсож байх үед л эдгээр нь харагдах юм. Мөн энэ үед машины дугаар алга болохгүй, хавтангийн нэг хэсэгт жижигрүүлсэн хэлбэрээр дүрслэгдэх гэнэ.

Эх сурвалж: The Verge