Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сиксерс болон Брайн Коланжелог тойрсон шуугиан

SPS телевиз
2018 оны 5 сарын 31
SPS
Зураг зураг

ФИЛАДЕЛЬФИА 76 багийн ерөнхий менежер Брайн Коланжело 5-н өөр твиттер хаягаар багийнхаа тоглогчид болон дасгалжуулагчийг шүүмжилж нууцын зэрэглэлтэй мэдээлэл ил болгосон талаар шуугиан сүүлийн 24 цаг НБЭ-ын ертөнцийг донсолгож байна.

Одоогоор түүнийг эдгээр 5-н хаягийг эзэмшиж байсан гэдгийг хараахан нотлоогүй байгаа ч энэ талаарх мэдээллийг анх ил болгосон www.ringer.com цахим хуудас хангалттай нотлох баримт бий гэж мэдэгдээд байгаа юм. Энэхүү таван хаягийн жиргээнүүд нь Жоел Эмбийд,Маркел Фулц,Жалил Окафор болон Нерлэнс Ноел нарын талаар шүүмжилсэн өнгө аястай жиргэж байснаас гадна эдгээр тоглогчдийн гэмтлийн талаар зөвхөн багийн эмч,арын албаныханд хамааралтай нууц мэдээллүүдийг ч олон нийтэд ил болгож байжээ.

Сиксерc багийн удирдлагууд ч энэ талаар өөрсдийн бие даасан мөрдлөг явуулахаар болсноо өчигдөр зарласан билээ. Харин Брайн Коланжело одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй ч өөрөөс нь тайлбар хүссэн сэтгүүлчид “Хэн нэг нь намайг муу харагдуулахаар энэ бүхнийг сэдсэн.Би буруугүй гэдгээ нотолно” гэсэн хариу өгсөн байна.

Хэрвээ тэрээр үнэхээр дээрх зүйлсийг хийсэн нь нотлогдвол Сиксерс баг түүнийг ажлаас нь халах нь гарцаагүй юм.Мөн тэрээр дахин энэ лигт энэ төвшний албан тушаалд ажиллана гэдэг ч боломжгүй биз ээ.

 

Зураг