Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Д.Цогтбаатарыг Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад урив

ikon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд,  хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс  Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Йип Вэй Кят хоёр улс өөр өөрсдийн хөгжлийн туршлагаа солилцохын ач холбогдлыг тэмдэглээд, Монгол, Сингапурын хооронд өмнө нь ярьж тохиролцсон болон одоо өрнөж буй хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэхээ нотлов.

Тэрбээр Сингапураас бүс нутагтаа хэрэгжүүлж эхэлж буй “Ухаалаг хотуудын сүлжээ” болон бүс нутгийн цахим худалдааны платформ зэргийг тайлбарлав.

Мөн тэрбээр энэ оны 7 дугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив.

 

Эх сурвалж: ГХЯ