2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
22:00
S29
15°
23:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхзаяа: Хэмнэл Урлахуй нь бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулсан онцгой тоглолт байх болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийг дэмжигч Виртүс академиас Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолт зургаадугаар сарын 2-ны үдэш “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд зохион байгуулагдах гэж байна.

"Хэмнэл Урлахуй" төслийн гүйцэтгэх продюсер Ж.Энхзаяа "Хэмнэл Урлахуй нь монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт байх болно. 

Хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөх давуу талтай.

“Хэмнэл Урлахуй” нь үзэгчдээ дээдэлсэн тоглолт байх болно. Хөгжмийн хэмнэлд урлан бүжиж хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраана. Тоглолтыг зорьж ирсэн үзэгчдэд барих бас нэгэн бэлэг бол IKEBANA буюу Цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж уран бүтээлээ туурвиж буй чөлөөт уран бүтээлч Г. Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ, бүтээлч уран бүтээл Монголд анх удаагаа дэлгэн танилцуулагдах болно" гэв.

Гоцлол бүжигчин Т.Содгэрэл "Энэ удаагийн тоглолт нь миний уран бүтээлийн бие даасан тоглолт биш юм.

“Хэмнэл Урлахуй” тоглолт бол мастер бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш МУГЖ Д. Энхгэрэл, УДБЭТ-ын балетчин, бүжиг дэглээч Б Одбаяр нарын дэглэсэн язгуур, орчин үеийн шинэ бүжгийг миний бие “Түмэн эх” чуулгын эрэгтэй, эмэгтэй (виртуозо) бүжигчид болон гоцлол тоглолтоор ялгардаг хөгжимчид болох ятгачин, Монгол Улсын Консерваторийн багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, цохивор хөгжимчин, “UB dram” нэгдлийн ахлагч Б.Ганхөлөг, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр нарын шиллэг хөгжимчид, “Бөртэ” хамтлаг, мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, DenebX продакшны продюсер О. Ганболд нарын ур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүн байх болно.

Энэ дашрамд, Монголын язгуур болон орчин үеийн бүжгийн урын санг баяжуулан шинэ уран бүтээл туурвиж үзэгчдэд хүртэх боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ерөнхий ивээн тэтгэгч Швейцарын хөгжлийн агентлагт болон бусад дэмжин хамтарч ажиллаж буй байгууллага болон уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

x