Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрик Гордон: Крис Пол тоглосон бол манай баг финалдах байсан

SPS телевиз
2018 оны 5 сарын 30
SPS
Зураг зураг

Хьюстен Рокетс багийн лидер Крис Пол бэртлийн улмаас өрнөд бүсийн финалын сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Тэгвэл багийн түлхүүр тоглогчдын нэг Эрик Гордон багийн ахлагч Крис Полын талаар нэгэн сонирхолтой зүйл хэлжээ.

Тэрбээр сүүлийн хоёр тоглолтод Крис Пол тоглосон бол манай баг финалд шалгарах байсан гэж хэлжээ.

Хьюстен Рокетс баг өнөөдөр болсон өрнөд бүсийн шигшээ цувралын шийдвэрлэх 7 дах тоглолтонд 101 - 92 харьцаатай хожидсон юм.

Сүүлийн хоёр тоглолтонд яг нэг ижил дүр зураг харагдсан. Рокетс эхлэлийг сайн тавьсан хэдий ч төгсгөлөө хийж чадаагүй нь ахмад туршлагатай тоглогч, багийн лидерийн орон зай дутагдаж буйн нэг баталгаа болсон. Крис Полын хувьд хамгаалалт довтолгооны аль алин дээр нь багтаа томоохон тус хүргэх байсан нь мэдээж юм.

2018 оны НБЭ-ийн финал орон нутгийн цагаар ирэх Пүрэв гарагт эхэлнэ. Голден Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд 4 дэх жилдээ дарааллан НБЭ-ийн финалд өрсөлдөхөөр болоод байна.

Зураг