2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
18:00
S26
17°
19:00
S26
15°
20:00
S26
14°
21:00
S29
12°
22:00
S29
11°
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалтын бэлтгэлийг хангах асуудлыг ярилцжээ

ikon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Энэ удаагийн уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах болон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

 

Эх сурвалж: ГХЯ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x