Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гадаад валютын нөөцөөр Хятад улс дэлхийд тэргүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

VisualCapitalist сайт дэлхийн улс орнуудын газар нутгийн хэмжээг гадаад валютын нөөцөөр нь илэрхийлсэн график бүтээжээ.

Ингэхэд Хятад улс $3.1 их наядын нөөцөөр тэргүүлсэн байна. Дэд байранд Япон улс $1.2 их наяд, гуравдугаарт Швейцарь улс $785 тэрбумаар удаалжээ.

Манай хойд хөрш $356 тэрбумын нөөцөөр есдүгээр байрт орсон байна.

 

Гадаад валютын нөөцөөр тэргүүлсэн топ 10 орныг жагсаавал:

  1. Хятад
  2. Япон
  3. Швейцарь
  4. Саудын Араб
  5. Хонг Конг
  6. Энэтхэг
  7. Өмнөд Солонгос
  8. Бразил
  9. ОХУ
  10. Сингапур

Харин төв банкнуудын нөөцөнд байгаа валютуудын хувь хэмжээг 2017 оны гуравдугаар улирлын байдлаар тогтоовол

  1. АНУ-ын доллар 63.5 хувь
  2. Евро 20 хувь
  3. Японы иен 4.5 хувь
  4. Британий паунд 4.5 хувь
  5. Канад доллар 2.0 хувь
  6. Австрали доллар 1.8 хувь
  7. Хятадын юань 1.1 хувь
  8. Бусад 2.6 хувь байжээ.

 

Эх сурвалж: Visualcapitalist