Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайн галт уулын утаа 3,700 км зайтай Маршаллын арлуудад хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хавайн том арал дээр идэвхжээд байгаа Килауеа галт уулын үүсгэсэн утаа баруун зүгт 3,700 км зайтай оршдог Маршаллын арлуудад хүрснийг албаныхан Ням гарагт мэдээлжээ.

Галт уулын утаа “vog” (volcanic smog) баруун зүгт нүүсээр Микронезийн арлуудад ойрын өдрүүдэд хүрэхээр байгааг Гуам дахь АНУ-ын цаг уурын алба мэдээлсэн байна.

Хавайн галт уул дөрөв дэх долоо хоногтоо дэлбэрч байгаа юм. Маршаллын арлуудын оршин суугчдыг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлж, гадагш гарахгүй байхыг цаг уурчид өчигдөр анхааруулсан байна.

Мөн далайн тээврийн компаниудад “үзэгдэх орчин муу” байгаа тул анхаарлаа дээшлүүлэхийг сануулжээ.

Килауеа бол дэлхийн хамгийн идэвхтэй галт уулд тооцогддог. Хавайн том арал дээр өөр дөрвөн идэвхтэй галт уул байдаг юм.

Тавдугаар сарын 3-нд эхэлсэн дэлбэрэлтийн улмаас 2,000 орчим хүнийг нүүлгэж шүлжүүлээд байгаа. Байгалийн энэхүү үзэгдлийг эрдэмтэд 1920-оод оны үед тохиолдсон томоохон дэлбэрэлттэй адил гамшгийн оршил байж магадгүй гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: The Guardian