Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ.
Энэ үүрэг чиглэлийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийхэд 5 дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрчээ.
Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд 7, 11 дүгээр ангийн 2 бүлэг, Гүнжийн сүм орчимд 1, 5 дугаар ангийн 2 бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байсантай таарч, хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өгсөн байна. Шалгалтын үр дүнд үндэслэн нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүрүүлжээ.
2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар хүргүүлсэн чиглэлд: