Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч Ким Жон Ун Сингапурчуудыг байлдан дагуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурын Марина Бэй Сэндс зочид буудлын ойролцоо гэнэт гарч ирж, иргэдийг хуйлруулсан явдал болжээ.

Үнэндээ энэ хүн нь Ким Жон Уныг дуурайн жүжиглэдэг хүн байсан гэнэ. Гайхсан хүмүүс түүнтэй зургаа авхуулж байв.

 
 

Өөрийгөө Howard X гэж нэрлэсэн Австралийн Хятад гаралтай иргэн Хойд Солонгосын удирдагчийг дуурайн жүжиглэж, түүнийг удахгүй Сингапурт ирж, цөмийн зэвсгээс ангижрах гэрээгээ амжилттай байгуулахыг хүсэж байгаагаа ингэж илэрхийлсэн байна.

Тэр өнгөрсөн Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр мөн Өмнөд Солонгост очиж, Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн урдуур алхан, тэднийг гайхшруулж байсан юм.

Howard X “Миний бодлоор энэ хоёр удирдагч хувь хүнийхээ хувьд тун адил хүмүүс тул уулзвал үр дүнтэй болно гэж бодож байна. Эхний уулзалтынхаа дараа л тэд сайн найзууд болох байх” гэж ярьжээ.

Түүнтэй хамт жүжиглэдэг Трампын хуулбар Дэнис Алан нь удахгүй Сингапурт ирэх гэнэ. Howard X “Дональд аа! Би хэдийнээ Сингапурт ирээд чамайг хүлээж байна шүү” гэж хэвлэлээр дамжуулан Трампыг дуудсан байна.

 

Эх сурвалж: Reuters