Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Holiday Inn зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт "Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь" төслийн үр дүнг хэлэлцэх семинар болно. 

НҮБ-ын байр, хурлын танхим 3 давхар

09:00 цагаас 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно.

Баянхошуунд /09:00 цагт Хангардиас унаа хөдөлнө/

10:00 цагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Сүхбаатар, Чингэлтэй Сонгино хайрхан дүүргүүдээс сонгогдсон нийслэл, дүүргийн төлөөөл Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаанд оролцож бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцана.

МЗХ-ны Залуус танхимд

11:00 цагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын Залуучуудын Холбооны сургалт судалгааны полиси төв, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төвтэй хамтран “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Энэ үеэр "Хүүхдийн тэргэнцэр" ТББ зорилтот бүлгийн 5 хүүхдэд тэргэнцэр бэлэглэнэ.

ЭМЯ-нд

11:00 цагаас Шинжлэх ухааны академи, ЭМЯ хамтран ажиллах гэрээ байгуулна. 

МҮХАҮТ-д

11:00 цагаас "Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018" үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна

11:00 цагт тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57,500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд  

11:30 цагаас УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн их тахилгат Алтан овоог тахих гэж буй талаар болон Сүхбаатар аймгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Эрүүл мэндийн яамны А танхимд

12:00 цагт 17 аймагт ургийн гаж хөгжлийг оншилдог тоног төхөөрөмжүүд гардуулж өгнө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцоно.

УДБЭТ-т 

14:30 цагт “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. 

Монгол -Японы төвд

18:00 цагт “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно.