2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
12:00
S26
-16°
13:00
S26
-16°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S30
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна

ikon.mn
2018 оны 5 сарын 27
iKon.MN

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пэр-Андерс Сунэссон Монгол Улсад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр айлчилна.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд, Улсын Их Хурлын гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүн худалдаалахтай тэмцэх Дэд зөвлөл, Хүний эрхийн Комисс, Эрүүгийн цагдаагийн алба болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзана.

Шведийн Засгийн газар 2016 оны 5 дугаар сард н.Пэр-Андерс Сунэссон-ийг хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилсон. Тэрээр энэ албан тушаалд томилогдохоос өмнө  Шведийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд нийгмийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан. Мөн түүний өмнө тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газар, Хууль зүйн яаманд ажилласан, эрх зүйч мэргэжилтэй болно. н.Пэр-Андерс Сунэссон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Шведийн Засгийн газрын стратеги төлөвлөгөөг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Улс НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколуудад нэгдэн орсон. Мөн Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг 2012 онд баталсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Хүн худалдаалахтай тэмцэх дэд зөвлөл ажиллаж байгаа бөгөөд 2017-2021 онд “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

 

Эх сурвалж: ГХЯ

x