Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Нэгдүгээр эмнэлэг ЭЛЭГ шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна.

Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа ажээ.

50 дахь хагалгааны хувьд 17 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа байсныг Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн эмч мэдээлж байлаа. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ ондоо багтаж нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр бэлтгэж байгаа талаар Д.Очирбат захирал мэдээлжээ.

Энэ тухай видео сурвалжлагыг үзнэ үү: