Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуутай ТАНИЛЦ!

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д удахгүй эхлэх Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний албан ёсны сүлд дуу “Live it Up”-ийг саяхан анх удаа онлайн орчинд нийтэлжээ.

DJ, хөгжмийн зохиолч Diplo-гийн бүтээсэн уг дууг Холливүүдийн од Уилл Смит, Америкийн латин уран бүтээлч Ники Жэм, Косовогийн Албани дуучин Эра Истрефи нар дуулсан байна.

Дууны видео клипийг зургаадугаар сарын 7-нд нийтэд хүргэнэ. Долдугаар сарын 15-нд Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөө тоглолтын өмнө дээрх гурван уран бүтээлч “Live it Up”-ийг амьд хоолойгоор дуулахаар болжээ.

Жүжигчин, дуучин Уилл Смит “2018 оны ДАШТ-д дуулахаар уригдсан нь нэр хүндийн хэрэг юм. Энэхүү том үйл явдал хүн төрөлхтөнд баяр байсал, инээд хөөр бэлэглэж, ид шидийг мэдрүүлдэг билээ. Дэлхий нийтээрээ бүжиглэхийг бид гурав хармаар байна” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: FIFA